Бид эмийн салбарт дэлхийн брендүүдийг бий болгож байна

Бид эмийн салбарт дэлхийн брендүүдийг бий болгож байна
Хагас зуун жилийн туршлагатай, дэлхийн хэмжээний тоглогч Нобел компани нь “Хүний эрүүл мэндийн төлөө дэлхийн өнцөг булан бүрт баталгаатай, хүртээмжтэй бүтээгдэхүүнээ хүргэх” гэсэн алсын хараатайгаар олон улсын давцанд өөрийн байр суурийг аль хэдийнээ эзэлсэн.

Дэлхийн хэмжээний тоглогч

Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн үр дүнтэй, өндөр чанартай бүтээгдэхүүнээрээ амьдралын чанарыг сайжруулахыг зорьж буй Нобель компани нь Герман, Албани, Азербайжан, Беларусь, Босни Герцеговина, Болгар, Гүрж, Швейцарь, Монтенегро, Казахстан, Киргизстан, Косово, Македония, Монгол, Молдав, Узбекистан, Орос, Серби, Туркменистан, Украйн, Сенегал улс дахь салбаруудаараа дамжуулан өөрийн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байна.

Нобел эм үйлдвэрлэлийн компани нь үйл ажиллагаа явуулдаг улс орнуудад ажилчдынхаа багийг өөрсдөө бүрдүүлж, худалдан борлуулах ажиллагааг Турк улс дахь төв салбараасаа удирддаг.

Улкар Холдингийн охин компани Нобел эмийн үйлдвэр нь анх Казакстан улсад салбараа нээсэн бөгөөд 2002 онд байгуулагдсан Nobel AFF салбар нь тус улсад нээгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай анхны үйлдвэр болсон юм. Нобел компаний хийж бүтээсэн бахархалтай ажлуудын нэг болох энэхүү үйлдвэр нь шилдэг үйлдвэрийн стандартыг хангасан GMP сертификаттай анхны үйлдвэр юм.

Азийн бүс нутаг дахь бидний өөр нэгэн бахархал бол Узбекистаны салбар болох Нобел Фармасоноат бөгөөд уг салбар 300 гаруй ажилтантай, төв Азийн хамгийн олон хүн амтай Узбекистан улсад Нобелийн нэр төрийг чанарын өндөр түвшинд таниулж чадсан Турк брэнд юм.

Экспортын манлайлагч

Нобел эмийн үйлдвэрлэлийн компани нь эмийн импорт өндөртэй эмийн салбарт дэлхийн 50 гаруй улс руу экспорт хийж гадаад худалдааны алдагдалгүй ажилладаг Турк улсын цорын ганц дотоодын эмийн компани юм. Манай эм бэлдмэлүүд Турк улсдаа анхных бөгөөд одоо ч олон улсын тодотголтой эмийн цорын ганц брэнд гэдэг утгаараа дэлхийн 25 улсын зах зээл дээр энэ нэрээрээ худалдаалагддаг.