Нобел АФФ

Нобел АФФ
Nobel Almaty Pharmaceutical Factory Inc. (Нобел АФФ) нь Казахстаны эм үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг юм. 2002 онд Алмата эмийн үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Улкар Холдинг хөрөнгө оруулалт хийсэн.

Nobel Almaty Pharmaceutical Factory Inc. (Нобел АФФ) нь Казахстаны эм үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг юм. 2002 онд Алмата эмийн үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Улкар Холдинг хөрөнгө оруулалт хийсэн. Одоо байгаа үйлдвэрлэлийн талбайнуудыг шинэчилж, олон улсын GMP стандартын дагуу үйлдвэрлэлийн шинэ хэсгүүдийг байгуулав. Эхний ээлжинд үйлдвэрт 40 сая ам.доллараар, 2015 оны хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд 30 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийжээ. Ойрын төлөвлөгөөнд шинжлэх ухааны технологийн чадавхийг хөгжүүлэх, биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

10.000 м.кв талбайд байрлах Нобел АФФ нь хатуу, шингэн, суспенз, хагас хатуу, гелэн эмийн үйлдвэрлэл бүхий нийт 5 үйлдвэрлэлийн хэсэгтэй. Үйлдвэрт одоо байгаа бүх үйлдвэрлэлийн чиглэлүүд нь GMP сертификаттай бөгөөд олон улсын стандартын дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Нобел АФФ нь 2011 онд Казахстаны хэмжээнд GMP гэрчилгээ авсан анхны компани болсон бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн хийсэн шалгалтаас өнпөр үнэлгээ авсан байдаг. Нобел АФФ нь Казахстан болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын хяналтын байгууллагуудаас гадна гэрээний дагуу захиалгат эм үйлдвэрлүүлдэг олон улсын эм үйлдвэрлэгч компаниудын хяналтын мэргэжильнүүдээс өндөр үнэлгээ авсан.

Үйлдвэрлэлийн талбайнууд нь GMP стандартын дагуу агааржуулалтын төхөөрөмжтэй; Итали, Англи, Герман, Швейцарь, Бельги, Дани, АНУ, Турк, Энэтхэг, Өмнөд Солонгост үйлдвэрлэгдсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг.

Үйлдвэрлэх хүчин чадал нь жилд; 750 сая шахмал, 250 сая капсул, сироп-суспензийн 20 сая шил, 10 сая тос-гель шахмал бөгөөд Казахстаны зах зээлд чухал хувийг эзэлдэг.

Нобел AFF-ийн бүтээгдэхүүний нэр төрөл нь өнөөдрийн байдлаар нянгийн эсрэг, антибиотик, өвдөлт намдаах-халуун буулгах, үрэвслийн эсрэг, вирусын эсрэг, гиполипидемик, мэдрэлийн, хавдрын эсрэг, хавдрын эмичлгээний эм зэрэг төрөл бүрийн эмийн бүлгийн 83 молекулыг багтаасан 250 орчим бүтээгдэхүүнийг багтаасан байдаг.

Манай үйлдвэрт физик, химийн шинжилгээний лаборатори, микробиологийн лаборатори, процессын хяналтын лабораториуд бий. Манай лабораториуд олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий хяналтын болон төрийн байгууллагуудаар итгэмжлэгдсэн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хэмжих хэрэгслээр тоноглогдсон. Түүнчлэн бэлэн бүтээгдэхүүнийг Казахстан улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх "Эм, эмийн материал, эмнэлгийн техник хэрэгслийн үндэсний үнэлгээний төв"-ийн лабораториор шалгуулдаг.

Нобел АФФ нь дотоодын эмийн үйлдвэрлэгчдийн дунд борлуулалтын хэмжээгээрээ Казахстан улсад хоёрдугаарт ордог. Нобел АФФ нь өөрийн экспортын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлж; Орос, Киргизстан, Узбекистан, Монгол руу экспорт хийдэг. 2018 оны жилийн эцсийн байдлаар Казахстаны эм үйлдвэрлэгчдийн дунд экспортын тэргүүлэгч болжээ.

Компанийн гол зорилго нь өндөр чанартай, найдвартай эмийг үндэсний хэмжээнд үйлдвэрлэх замаар хүмүүсийн амьдралын түвшинг дээшлүүлэх, хэрэглэгч, эмч нарт зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнийхээ талаар үнэн зөв, хэрэгцээтэй мэдээллээр хангах явдал юм. Энэ зорилгынхоо хүрээнд тус компани Казахстаны бүх хотод төлөөлөгчийн газруудтай.

Өнөөдрийн байдлаар тус компанид 500 орчим ажилтан ажиллаж байна. Компанийн ажилтнууд мэргэжлийн сургалт, семинаруудад тогтмол хамрагдаж, GMP ба ISO стандартад нийцсэн сургалтуудад хамрагддаг. Компанийн чанарын удирдлагын тогтолцоо нь ISO 9000: 2001 стандартын дагуу хийгдсэн бөгөөд Туркийн Стандартын хүрээлэн, Олон улсын гэрчилгээжүүлэх системийн төвийн гэрчилгээтэй.