Нобел Фармсаноат

Нобел Фармсаноат
Нобел Фармсаноат нь Турк улсад 1964 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 20 гаруй улсад өөрийн салбар, төлөөлөгчийн газартай. Нобел эмийн компаний хамгийн том 3 үйлдвэрлэлийн баазын нэг нь бөгөөд Узбекстанд 2002 оноос хойш 400 орчим ажилчинтай үйл ажиллагаа явуулж буй эмийн компани юм.

2012 онд олон улсын ISO 9001: 2008, 2014 онд ISO 22000: 2005 (HACCP), 2016 онд GMP чанарын гэрчилгээ авсан.

Нобел эмийн компаний одоогийн үйлдвэрлэлийг сайжруулж, экспортын боломжийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн жишигт нийцсэн шинэ үйлдвэр байгуулах шийдвэр гаргасны дагуу 2013 оны 11-р сарын 16-нд эхэлсэн шинэ үйлдвэрийн барилгын ажил 2017 оны 8-р сард дуусчээ. Нобел компани Узбекстанд технологи хөгжүүлэх хөрөнгө оруулалтынхаа хүрээнд Америкийн Нэгдсэн Улс, Герман, Хятад, Швейцарь, Их Британи, Итали, Япон, Турк, Солонгос, Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн үйлдвэрийн болон лабораторийн тоног төхөөрөмжийг авч нийлүүлсэн байна. Үйлдвэрт одоогоор үйлдвэрлэгдэж байгаа 60 гаруй эмийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрүүд, физик, хими, микробиологийн лабораториуд, түүхий эд, сав баглаа боодол, бэлэн бүтээгдэхүүний агуулах зэрэг байдаг. Манай үйлдвэр нь Европын GMP стандартад бүрэн нийцдэг.

Үйлдвэр жилдээ 10 сая хайрцаг эм үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь таблет, хальсан бүрхүүл, капсул, нунтаг суспенз, дусал, шүршдэг цацлага, пенициллин гэх мэт өөр өөр бүлгийн 60 молекулыг хамарсан 110 бүтээгдэхүүн юм.

Нобел Фармсаноат нь Узбекстаны Шинжлэх Ухааны Академийн Ургамлын гаралтай бүтээгдэхүүний химийн хүрээлэнтэй дотоодын эмийн ургамал дээр үндэслэн эм үйлдвэрлэх чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Өнөөдөр дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн 5 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 3-ыг нь гадаадад экспортолж байна. Манай компанийн саяхан байгуулсан Судалгаа, хөгжлийн нэгж нь шинэ молекулуудыг судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байна. Үүнээс гадна манай түүхий эд үйлдвэрлэх байгууламж нь ойрын хугацаанд орчин үеийн технологиор тоноглогдон үйл ажиллагаагаа эхлүүлэх болно.

Нобелийн "Узбекстанд үйлдвэрлэв" шошготой бүтээгдэхүүн нь өнөөдөр Турк, Казахстан, Афганистан болон Гүрж улс руу экспортлогдож байна.

Нобел Фармсаноат нь байгаль орчныг хамгаалах, экологид ихээхэн ач холбогдол өгдөг учраас “Хог хаягдалгүй технологи” системийг үйлдвэрлэлд ашиглаж, цэвэрлэх байгууламж байгуулсан.