Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага
Нобел эмийн компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эн тэргүүнд нийгэм, эрүүл мэнд, боловсрол, урлагийн салбарт үйл ажиллагаа зохион байгуулна.

Нэг өдрийн гүйцэтгэх захирал

Одгерс Берндцоны санаачилсан, дэлхий нийтэд 12 жилийн турш хэрэгжүүлж буй "Нэг өдрийн гүйцэтгэх захирал" хөтөлбөр нь үе үеийнхний хооронд эмпати харилцааг бий болгож, шинэ үеийн менежерүүдэд чухал туршлага өгдөг учраас бизнесийн ертөнц үүнийг чухал төсөл хэмээн дүгнэдэг. Эмийн салбарт уг хөтөлбөрийн цор ганц төлөөлөл болсон Нобел эмийн компаний Ерөнхий захирал Хакан Шахин, Турк улсад хоёр дахь жилдээ хөтөлбөрийг зохион байгуулж их сургуулийн оюутнуудтай өөрийн бизнесийн туршлагаас хуваалцаж байгаа билээ.

Туркийн Үндэсний олимпийн хорооны их, дээд сургуулиудад зориулсан “Шударга тоглоё” аян

Туркийн Үндэсний олимпийн хорооноос Туркийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудад зориулан Fair Play буюу шударга тоглох хандлагад уриалсан “Шударга тоглоё” аяныг 2014 оноос өнөөг хүртэл зохион байгуулж байгаа юм. Нобел компани нь уг аянд тамирчдын эрүүл мэндийн бүтээгдэхүүний ивээн тэтгэгчээр оролцож ирээдүйн тамирчдад "сайн, зөв, сайхан бүхний төлөө" мессежийг хүргэхэд дэмжлэг үзүүлдэг. Шударга тоглолтын үзэл баримтлалыг спортын бүхий л салбарт нэвтрүүлэхэд зарцуулсан хүчин чармайлтын хамтрагч болсондоо бид баяртай байна.

IKSV (Истанбулын Соёл урлагийн сан)

Нобел компани нь "Эрүүл мэнд бүхнээс үнэтэй гэсэн итгэлээр ажиллаж амьдралын чанарыг сайжруулах" эрхэм зорилгынхоо хүрээнд "урлагийн төлөө" гэсэн уриатайгаар уг наадмыг өргөн хүрээнд үзэгчдэд хүргэхийг дэмжиж ажилладаг.

Улаан хавирган сар цусны донор

“Эрүүл мэнд хамгаас үнэтэй” гэсэн сэтгэлээр хагас зуун жилийн турш идэвхтэй ажиллаж ирсэн Нобел эмийн компани байгууллагынхаа нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй ажлуудаараа нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор 3 жилийн хугацаанд зохион байгуулж буй “Улаан хавирган сар нийгэмлэгт цус хандивлах аян”-аа үүдэл эсийн хандивыг хамруулан өргөжүүлсэн. "Цус, үүдэл эсээ хандивлан хүний амь насыг аврах нь хамгаас үнэ цэнэтэй" гэсэн ойлголтын хүрээнд Нобел компаний хамт олон сайн дураараа уг аянд оролцож Улаан хавирган сар нийгэмлэгт үүдэл эс, цусаа хандивладаг.

Ягаан ачааны машин

Нобел компани, Континанс нийгэмлэгтэй функциональ урлог ба эмэгтэй урлогийн чиглэлээр хамтран ажиллаж тодорхой насны бүлгийн эмэгтэйчүүдийн шээс задгайрах эмгэгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой "Ягаан ачааны машин" төслийг 2016 оны 5-р сараас 2017 оны 5-р саруудад хэрэгжүүлсэн юм. Стрессээс үүдэлтэй шээс задгайрах эмгэг нь бүрэн эмчлэгдэх өвчин гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилготой бөгөөд уг төсөлд 9000 эмэгтэйчүүдэд хамрагджээ.

TEGV (Туркийн Боловсролын сайн дурынхны сан) “Хөгжилтэй бай, суралц, эрүүл ахуй” сайн дурын сургалтын хөтөлбөр

Туркийн Боловсролын сайн дурынхны сангийн ивээл дор "Хөгжилтэй бай, суралц, эрүүл ахуй" сургалтын хөтөлбөрийн сайн дурын дасгалжуулагчаар ажиллахаар шийдсэн Нобел компаний ажилтнууд эрүүл амьдралын талаархи мэдлэг боловсролыг бага наснаас нь эхлэн хөгжүүлэх ёстой гэж үзэж, 7 өөр хуралдаан дээр дунд сургуулийн 120 хүүхдэд халдвараас урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт явуулав. Дэлхийн 114 улсад 169 000 гишүүнтэй, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах залуучуудын манлайлал, бизнес эрхлэх ур чадвар, нийгмийн хариуцлагын мэдлэгийг хөгжүүлэх үүрэг бүхий Junior Chamber International (JCI) байгууллага нь Нобел компаний зохион байгуулсан энэхүү сургалтын хөтөлбөрийг "2016 оны олон улсын нийгмийн хариуцлагын шагнал" -аар өргөмжилсөн юм.

Үнэ цэнэтэй зүрхнүүд

Жил бүр 9-р сарын 29-ний өдрийг “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг. Тиймээс зүрх судасны өвчинд олны анхаарлыг хандуулах, зүрхний эрүүл мэндийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх, зүрхний эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

Төслийн хүрээнд Нобел компаний хамт олон Турк улсын Мардин мужийн Ешилли дүүргийн Койунлу тосгоны цэцэрлэг, бага сургууль дээр зочилж үнэ цэнэтэй бяцхан зүрхнүүдэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар товч мэдээлэл өгсөн юм. Нобел компаниас эхлүүлсэн тусламжийн аянаар цугларсан зүйлсээ үнэ цэнэтэй бяцхан зүрхнүүдэд гардуулав.

Ажилтан бүрт нэг мод

Нобел компаниас Ойн яамтай хамтран зохион байгуулж буй "Ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд ажилчдынхаа хандиваар 2000 ширхэг суулгацыг хандивлав. Бейкоз Бозхане тосгонд Нобелийн ажилтнууд Хар тэнгисийн эрэг дээр гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа мод тарьсан бөгөөд бидний сайн үйлсийн аян “Нобелийн дурсгалын төгөл” гэсэн хаягтайгаар мөнхөрсөн юм.