Дүзжэ дэх үйлдвэр

Дүзжэ дэх үйлдвэр
2000 оноос хойш Нобел эмийн үйл ажиллагаа явуулж буй Дүзжэ үйлдвэрлэлийн байгууламж нь өндөр технологийн машины парк, бүрэн автоматжуулсан, хүнгүй, өндөр технологийн агуулахтай.

Ойролцоогоор 40,000 мкв талбай бүхий манай байгууламж нь GMP шаардлагыг хамгийн өндөр түвшинд хангасан бөгөөд тогтвортой, байгаль орчинд ээлтэй технологи ашиглан үйлдвэрлэлээ явуулдаг.

Манай байгууламж нь өндөр хурдтай, хамгийн сүүлийн үеийн үйлдвэрлэл, сав баглаа боодлын машинуудаар үйл ажиллагаагаа явуулж, автоматжуулалтын системээр хянагддаг. Зориулалтын үйлдвэрлэлийн хэрэгсэл ашиглан тасралтгүй сайжруулах арга техникийг ашигладаг манай байгууламжид хэрэгждэг Аж үйлдвэрийн 4.0 төсөл нь урт хугацааны өөрчлөлтийн бодлогын чухал хэсэг юм.

Нобел эмийн компани нь өөрийн бүтээгдэхүүнээс гадна дотоодын болон олон улсын компаниудад зориулан гэрээт захиалгын үйлдвэрлэл явуулдаг. Манай үйлдвэрлэлийн байгууламжууд нь БНТУ-ын Эрүүл мэндийн яамнаас гадна Европын холбоо, Украйн, Орос, Саудын Араб, Беларусь зэрэг олон улсын мэргэжлийн хяналтын шалгуурыг хангасан бөгөөд үйлдвэрлэлийн сайн туршлагын хувьд баталгаажсан болно.

Манай үйлдвэр; чанар, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үзүүлэлтээрээ ISO 9001, ISO 14001, OHSAS 18001 сертификатаар баталгаажсан.

Дүзжэ байгууламжид үйлдвэрлэсэн бүх эмийн тунгийн хэлбэрүүд нь дэлхийн "Өнөөгийн сайн үйлдвэрлэлийн практик (GMP)" стандартад нийцсэн байдаг.

Хатуу тунгийн хэлбэр: Таблет, хальсан бүрхүүлтэй таблет, капсул, драже, нунтаг, пакет, мөхлөг

Шингэн тунгийн хэлбэр: Сироп, суспенз, уусмал, эмульс, цацлага

Хагас хатуу тунгийн хэлбэр: Крем, помад, гель

Шингэн ариутгасан тунгийн хэлбэр: Судсаар хийх боломжтой, хэрэглэхэд бэлэн тариур