Бидний тухай

Бидний тухай
Хагас зуун жилийн туршлага, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалт

Хагас зуун жилийн туршлагатай дэлхийн тоглогч Нобел нь 1964 онд байгуулагдсан үндэсний үйлдвэрлэгч компани юм. Өнөөдөр Нобел компани Турк улсад гурав, Казахстан, Узбекстан улсад тус бүр нэг гээд нийт таван эмийн үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 20 улс дахь өөрийн салбар нэгжүүдээрээ эмийн бүтээгдэхүүний танилцуулга, борлуулалтаа хийж байна. Тус салбарт мэргэшсэн 3000 орчим ажилчидтай Нобел компани нь олон улсын жишигт нийцсэн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ дэлхийн 50 орчим улс руу экспортолж байна.

Турк улсад борлуулалт, маркетинг, менежментийн үйл ажиллагааг Истанбулд, үйлдвэрлэлийн болон судалгааны үйл ажиллагаагаа Дүзжэ, Гэбзэ мужуудад, түүхий эдийн үйлдвэрлэлээ Черкезкөе дэх үйлдвэртээ хийж байна.

Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн үр дүнтэй, өндөр чанартай бүтээгдэхүүнээрээ амьдралын чанарыг сайжруулахыг зорьж буй Нобель компани нь Герман, Албани, Азербайжан, Беларусь, Босни Герцеговина, Болгар, Гүрж, Швейцарь, Монтенегро, Казахстан, Киргизстан, Косово, Македония, Монгол, Молдав, Узбекистан, Орос, Серби, Туркменистан, Украйн, Сенегал улс дахь салбаруудаараа дамжуулан өөрийн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байна.

Нобел эм үйлдвэрлэлийн компани нь үйл ажиллагаа явуулдаг улс орнуудад ажилчдынхаа багийг өөрсдөө бүрдүүлж, худалдан борлуулах ажиллагааг Турк улс дахь төв салбараасаа удирддаг.

Улкар Холдингийн охин компани Нобел эмийн үйлдвэр нь анх Казакстан улсад салбараа нээсэн бөгөөд 2002 онд байгуулагдсан Nobel AFF салбар нь тус улсад нээгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай анхны үйлдвэр юм. Уг үйлдвэр Нобел компаний хийж бүтээсэн хамгийн бахархууштай ажлуудын нэг бөгөөд энэхүү үйлдвэр нь шилдэг үйлдвэрийн стандартыг хангасан GMP сертификаттай анхны үйлдвэр юм.

Азийн бүс нутаг дахь бидний өөр нэгэн бахархал бол Узбекистаны салбар болох Нобел Фармасоноат бөгөөд уг салбар 300 гаруй ажилтантай, төв Азийн хамгийн олон хүн амтай Узбекистан улсад Нобелийн нэр төрийг чанарын өндөр түвшинд таниулж чадсан Турк брэнд юм.

Эрхэм зорилго: “Эрүүл мэнд хамгаас үнэтэй” хэмээх итгэл зүтгэлээр урагш тэмүүлэн ажиллаж хүмүүний амьдралын чанарыг сайжруулах.

Алсын хараа: Хүний эрүүл мэндийн төлөө дэлхийн өнцөг булан бүрт баталгаатай, хүртээмжтэй бүтээгдэхүүнээ хүргэх.