Бүхнийг эрүүл энхийн төлөө

Бүхнийг эрүүл энхийн төлөө
Бидний эрхэм зорилго; “Эрүүл мэнд хамгаас үнэтэй” хэмээх итгэл зүтгэлээр урагш тэмүүлэн ажиллаж хүмүүний амьдралын чанарыг сайжруулах юм.
Бидний алсын хараа; Хүний эрүүл мэндийн төлөө дэлхийн өнцөг булан бүрт баталгаатай, хүртээмжтэй бүтээгдэхүүнээ хүргэх.

Нобел компани нь өөрийн мэдлэг туршлага, хүч хөдөлмөрөөрөө өдөр бүрийг хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж амьдралд үнэ цэнийг нэмдэг.

Бид өөрсдийн амжилтад ханалгүй, үргэлж түүнээс илүү сайны төлөө ажилласаар байна. Нобелчууд бид ТУУШТАЙ ЗҮТГЭГЧИД. Бид өөрсдийн ажлыг урам зоригтойгоор хийж шинийг эрэлхийлж, үргэлж суралцдаг.

Учир нь эрүүл мэнд хамгийн чухал.

Нобелчууд бид ИТГЭЛ ТЭЭГЧИД. Бид хамтран зүтгэгч, хамт олныхоо дунд итгэл найдварт суурилсан харилцааг бий болгож олон жилийн туршлага, чанарын өндөр стандартаараа олон түмэнд итгэл төрүүлж чаддаг.

Учир нь эрүүл мэнд хамгийн чухал.

Нобелчууд бид БУСДААС ЯЛГАРДАГ. Бид зоригтой, нэгэн хэвийн хэвшмэл бүхнээс ялгарсан, шинэлэг санаачилга гарган өөрчлөлтийг манлайлан бусдаас үргэлж ялгардаг.

Учир нь эрүүл мэнд хамгийн чухал.

Нобелчууд бид ШАЛАМГАЙ. Бид өөрчлөлт бүрийг шинэ боломж хэмээн үзэж уян хатан бүтцээрээ шинэ нөхцөл байдалд хурдан дасан зохицож өрсөлдөөнийг давуу тал болгон хувиргаж чаддаг.

Учир нь эрүүл мэнд хамгийн чухал.

Нобел-д хийгдсэн алхам бүр нь 20 улс орны эрүүл мэндийн салбарт болон Дэлхийд үнэт зүйлийг бий болгож байна...

Өөрсдийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулсан өдөр бүр,

Эрүүл энхийн төлөө