Бидний стратегийн тэргүүлэх чиглэл бол биотехнологи

Бидний стратегийн тэргүүлэх чиглэл бол биотехнологи
Нобел компани нь биотехнологийг стратегийн тэргүүлэх чиглэлээ болгож энэ салбарт 2005 онд Турк улсын дотоодын эмийн үйлдвэрлэгч компаниуд дундаас хамгийн анх “İnterferon Alfa Faz II” хэмээх эмнэлзүйн судалгааг эхлүүлж, өөрийн санхүүжилтээр эхлүүлсэн биотехнологийн судалгааны ажилдаа төр засгийн дэмжлэгийг авч чадсан билээ.

2015 он бол Нобел эмийн үйлдвэр болон Турк улсын биотехнологийн салбарт онцлох нэгэн жил байсан юм. Нобел компани нийт 28 төсөл, 21 компани дундаас 10 сая ам.долларын дэмжлэгтэй KAMAG 1007 төслийг гардан авсан цорын ганц компани болсон бөгөөд энэхүү төслөөр үндэсний хэмжээний анхны биосимиляр төсөл (BIOSIM-1)-ийг эхлүүлсэн юм. Түүний дараа 2016 онд TUBITAK /Турк улсын Шинжлэх ухаан, технологийн судалгааны байгууллага/ болон Турк улсын Билкент их сургууль – Нобел компаний хамтран эхлүүлсэн rekombinant bi-mAb төсөл нь Туркийн анхны биотехнологийн молекул боловсруулах төсөл болж чадсан юм.

Нобел эмийн компани нь үйлдвэрлэсэн чанартай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлснээр Туркийн эмийн салбарын гадаад худалдааны алдагдлыг бууруулахад өөрийн хувь нэмрийг оруулдаг.

Дэлхийн банк групп, IFC (Олон улсын санхүүгийн корпораци), Туркийн олон жилийн туршлагатай, 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай Нобел эм үйлдвэрлэлийн компанид биотехнологийн эмийн үйлдвэрийн төсөлд 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Туркийн Шинжлэх ухаан, технологийн судалгааны байгууллага TÜBİTAK нь энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүгийн болон техникийн туслалцаатайгаар дэмжиж ажилладаг.

Нобел эм үйлдвэрлэлийн компани нь биосимиляр хөрөнгө оруулалт хөрөнгө оруулалтын зэрэгцээ эх биотехнологийн молекул хөгжүүлэлтийг голчилж компанийхаа болон Турк улсын олон улсад өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг.

Нобел эмийн үйлдвэрийн биотехнологийн хөрөнгө оруулалт нь 3 үйлдвэрийн байгууламжид хийсэн судалгааны зориулалттай 10,000 л хүртэл хүчин чадалтай үйлдвэр юм.

Нобел эмийн үйлдвэр нь биотехнологийн салбарт дотоодын үйлдвэрлэлийг бий болгох, шинэ молекулууд хөгжүүлэхийг зорьж, өнөөдрийн байдлаар TUBITAK Маrmara Technopark-ийг угсарч GMP/GLP тохиргоог хийж дуусган өөрийн улсын хэрэгцээ шаардлагыг нэн тэргүүнд хангах шинэлэг, нэмүү өртөг шингэсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогынхоо дагуу Турк улсын энэ салбар дахь орон зайг дотоодын хөрөнгө оруулалтаар дэмжихийг зорин ажиллаж байна.